МОНГОЛЫН ТАМИРЧИД "РИО-2016" ЗУНЫ ОЛИМПИЙН XXXI НААДАМД 21 ЭРХ АВААД БАЙНА.

2016-04-14  

Монголын тамирчид одоогийн байдлаар "Рио-2016" зуны Олимпийн XXXI наадмын 21 эрх аваад байна. Тухайлбал :

Чөлөөт бөхийн 9

Бокс, Марафоны тус бүр 4

Буудлагын 3

Байт харвааны 1 тамирчин Риог зорих нь тодорхой болоод байгаа билээ. Удахгүй жүдо бөхийн Олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүд өндөрлөх бол чөлөөтийнхөн Улаанбаатарт, боксынхон Азербайжанд сүүлчийн дайралтаа хийнэ.

Түүнчлэн усанд сэлэлт, байт харваа, хүндийн өргөлтийнхэн эрх нэмж авах өндөр магадлалтай байгаа бол таэквондо, дугуйн тамирчид үзээд алдана.

Өөрөөр хэлбэл Монголын баг 40 эрх авч, олимпийн эрх олгодог цагаас хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлэх боломж бий.

Монголчууд "Бээжин-2008", "Лондон-2012"-ыг тус бүр 29 тамирчинтай зорьж байсан билээ.

 

 

Л. ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батаа:Тамирчидаа дэмжсэн нь харагдаж байна 2016-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?