ЕВРОПА ЛИГИЙН ШӨВГИЙН 4 БАГ ТОДОРЛОО

2016-04-15  

Өнгөрсөн шөнө Европа Лигийн шөвгийн 8-ийн хасагдах шатны хариу тоглолтууд болж хагас финалд шалгарсан багуудын нэрс тодорлоо. Шахтар Донецк талбай дээрээ Брагийг 4:0-ээр бут ниргэн нийлбэр дүнгээр 6:1 харьцаатайгаар, Виллареал Спарта Прагыг талбай дээр нь 4:2-оор хожин нийлбэр дүнгээр 6:3 харьцаатайгаар, Атлетик Билбао Севияаг 2:1 хожсон боловч нийлбэр дүн 3:3 болж тэнцэн нэмэлт цаг сунган 2 баг гоол хийлгүй байсаар торгуулийн цохилтоор тус тус дараагийн шатанд шалгарлаа. Хамгийн их хүлээлт үүсгэсэн хамгийн сонирхолтой тоглолт болох Ливерпуль Боруссиа Дортмунд багуудын тоглолт 4:3 харьцаатайгаар шүүгчийн нэмэлт цагт Деяан Ловрены оруулсан гоолоор нийлбэр дүн 5:4 болж Ливерпуль клуб дараагийн шатанд шалгарлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?