ЕВРОПЫН ЛИГҮҮДИЙН ХАГАС ФИНАЛЫН ОНООЛТУУД ТОДОРЛОО

2016-04-16  

Аваргуудын Лигийн болон, Европа Лигийн хагас финалд шалгарсан багуудын сугалаа явагдаж оноолтууд тодорлоо.

Аваргуудын Лигт:

Испанийн Реал мадрид - Английн Манчестер Сити

Германы Баейрн Мьюнхен- Испанийн Атлетико Мадрид

Анх удаагаа шөвгийн 4-т шалгарсан, цаашлаад бүр финалд үлдэж түрүүлэх хүсэлтэй байгаа Манчестер Ситид Реал Мадрид  хэцүү учираа санагдахгүй л болов уу. Харин Реал Мадрид дахин зөөлөн учраатай таарсан. Гэхдээ тэд өмнөх шатанд мөн л зөөлөн учраа гэгдэж байсан Вольфсбургтай эхний тоглолтод 2:0 хожигдон хариу тоглолтод Роналдугийн 3 гоолоор хожсон. Манчестер Сити Вольфсбургээс ойлгомжтой илүү тоглолт үзүүлэнэ үү гэхээс муу тоглоно л гэж үгүй.

Барселонаг мулталсан Атлетико Мадрид өнгөрсөн жил хагас финалд Барселонагийн мулталж байсан Баейрн Мьюнхентэй учраа таарлаа. Том багуудын эсрэг сайн тоглолт үзүүлдэг Диего Симонегийн залуус одоо өөрсдөө том багийн тоонд зүй ёсоор багтаж байгаа. Тэд Реал Мадрид, Барселона 2-ийн учрийг олчихдог бол одоо Германы “Акул” Байернтай. Пеп Гуардилагийн Герман машинуудын хувьд зөвхөн Аваргуудын лигийн мөнгөн цомыг л харж байгаа. Энэ улирлаар Испани дасгалжуулагчийн Байерн дахь аялал дуусна. Тиймдээ ч тэр зөвхөн түрүүлэх хүсэлтэй нь дамжиггүй ээ.

Эхний тоглолтууд:

4 сарын 26-нд  Манчестер Сити-Реал Мадрид

4 сарын 27-нд  Атлетико Мадрид-Байерн Мьюнхен

Европа Лигт:

Украйны Шахтер Европа Лигийн сүүлийн 2 жилийн аварга Севияатай таарлаа. Аваргууд 3 дараалан түрүүлэх том зорилготой бол  Шахтер 2009 оны цомоо ихэрлүүлэх хүсэлтэй.

Шөвгийн 16-д Манчестер Юнайтэд, шөвгийн 8-д Боруссиа Дортмунд зэрэг хүндэн учраануудыг буулган авч хагас финалд шалгарсан Ливерпульд энэ удаад харьцангуй зөөлөн оноолт таарлаа. Сүүлийн жилүүдэд цомгүй байгаа “Улаанууд” Европа Лигийн цомыг хамгийн ихээр хүсэж байгаа.

Спарта Прагийг нийлбэр  дүнгээр 6:3 харьцаатай илүүрхсэн Виллареал Ливерпулийн хүслийг амархан биелүүлэхгүй нь мэдээж.

Эхний тоглолтууд:

4 сарын 28-нд  Шахтер Донецк-Севияа

                           Виллареал-Ливерпуль

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?