АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛД ХЭН ХЭН УЧРАА ТААРАХ ВЭ?

2016-04-17  

Энэ жил аваргуудын лигийн финалын тоглолт Италийн Милан хотноо болно.

Реал Мадрид-Манчестер Сити 

Байер Мюнхен-Атлетико Мадрид

Ингэж сугалаа таарсан байгаа. Финалд үлдсэн 4 багийн хоёр нь нэг хотын 2 баг байгаа. Үлдсэн хоёр нь Англи, Германы баг. Английн баг сүүлийн жилүүдэд анх удаа шөвгийн дөрөвт үлдэж байна. Харин Реал Мадрид болон Байер Мюнхений хувьд тогтмол үзүүлдэг амжилт болон хувирсан.

Роналдогийн аз нь ивээжээ, гэж хөлбөмбөгийн хорхойтнууд хэлж бичиж байна. Үлдсэн гурваас хамгийн сул багтай таарсан Реал Мадрид финалд үлдэх боллоо. Барселонаг амжилттай удирдаж байсан Гвардиолла Испанийн баг, тоглогчдын онцлогийг сайн мэднэ. Тиймээс Атлетико Мадридын буулгаж авч чадна гэж шинжээчид дүгнэж байна. Мянга мянган үзэгчид, хорхойтнууд Испани, Германы хөлбөмбөгийн багуудын, тэр дундаа Реал Мадрид-Байер Мюнхений тоглолтыг финалд үзэхийг хүсэж байна. Энэ бол жинхэнэ финал байх болно ч гэж нийтээрээ шуугиж байна.

Гэхдээ Барсаг номхруулсан Атлетико Мадридийг огт басаж болохгүй. Энэ бол улайрсан бух шиг дайрдаг, өмнө байгаа бүхнийг арчиж чадах хүчтэй баг. Тэд зүгээр ч нэг Барсаг ялаагүй гэдгээ харуулахад бэлэн байгаа. Сүүлийн 3 жил аваргуудын лигид ялалт үзүүлэхэд ойрхон яваа баг.

Манчестер Сити, энэ жилийн хувьд өнгөтэй яваа. Аз түшвэл, хэнийг ч унагачих, боломжтой. Ийм 4 баг үлдлээ. Реал Мадрид түрүүлбэл Криштиана Роналда 2016 оны европын шилдэг хөлбөмбөгч, алтан шаахайн эзнээр дахин тодрох нь ойлгомжтой. Шилдэг хөлбөмбөгчид, шилдэг багаас гадна, шилдэг дасгалжуулагчдын мөргөлдөөнийг үзэх цаг ойртлоо.

 

 

Э.БАЛЖИННЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?