Д.МӨНХЗУЛ ДУБАЙ-ОПЕН ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2016-04-17  

2016 оны 4-р сарын 11 нд эхэлсэн "ДУБАЙ-ОПЕН-2016" шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөнө.

Ази, европ, латин америк, ойрхи дорнодын 41 орны нийт 205 шатарчин, түүнээс олон улсын 47 гроссмэйстэр оролцсон өндөр чансааны тэмцээнд Монголын иргэн Даваахүүгийн Мөнхзул хоёр дахь удаагаа аваргаллаа. Д.Мөнхзул найман настай байхдаа 2 жилийн өмнө энэ насны ангилалд түрүүлж байсан түүхтэй.

Шагналын сан нь 50,000$. Үндсэн 15 шагналаас гадна тусгай шагнал бас олгодог уламжлалтай учраас шатарчид олноор татагдах болсон гэж мэдээлж байна.

Түрүүлсэн шатарчин 13,000$ цом хүртэх юм байна. Тэмцээнийг Арабын Эмират улсын засгийн газрын дэд тэргүүн, тус улсын сангийн сайд, шэйх Хамдана бин Рашид Аль Мактум өөрийн ивээл дор зохион байгуулдаг гэж зохион байгуулагчид мэдээлж байна.

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САЙНАА:ЯАСАН МУНДАГ ОХИН БЭ. ХҮҮХДЭЭ ЧАДДАГ ЗҮЙЛЭЭР НЬ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БЭЛДҮҮЛСЭН ЭЭЖ ААВД НЬ БАЯР ХҮРГЬЕ 2016-04-17
Zochin:Yamar sain medee ve.Duud amjilt husie.Tedend Mongol hun iim baidgin gej gaihuulsand bayar hurgie. 2016-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?