Н.ТҮВШИНБАЯР ТЭРГҮҮТЭЙ 4 БӨХ АЗИЙН АВАРГА БОЛЛОО

2016-04-17  

Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ний хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медалийн төлөөх барилдаанд С.Курбоновыг торгуулиар ялж, Азийн аварга боллоо.

Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртээд байсан юм. Ийнхүү манай тамирчдаас

Эрэгтэйчүүдийн

66 кг-д Д.Алтансүх,

81 кг-д Н.Дагвасүрэн,

-100 кг-д Н.Түвшинбаяр,

Эмэгтэйчүүдийн

57 кг-д Д.Сумъяа нар алт,

48 кг-д М.Уранцэцэг мөнгө,

Эрэгтэйчүүдийн

60 кг-д Ц.Цогтбаатар,

66 кг-д Д.Төмөрхүлэг,

Эмэгтэйчүүдийн

 52 кг-д М.Бундмаа,

63 кг-д Ц.Цэрэннадмид,

-78 кг-д П.Лхамдэгд,

+78 кг-д О.Жавзмаа нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгараад байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУГАР:МАНАЙХАН ИЛҮҮ БАЙСАН. ОДОО ОЛИМПДОО САЙН БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ.АМЖИЛТ 2016-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?