АНХ УДАА МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ТАМИРЧИН ОЛИМПОД ОРОЛЦОНО

2016-04-18  

Филиппиний нийслэл Манила хотод болсон эрх олгох Азийн бүсийн тэмцээнд Монголын тамирчин Пүрэвжавын Тэмүүжин мөнгөн медаль хүртэж Рио-2016 олимпод оролцох эрх авлаа.

Энэ эрх бол зүгээр ч нэг эрх биш, Монголын таеквондогийн хөгжлийн түүхэн дэх хамгийн анхны эрх гэдгээрээ онцлог юм гэж Эрүүл мэнд, спортын Яамны мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэмүүжин шөвгийн дөрөвт Бээжингийн олимпийн мөнгө, Лондонгийн олимпийн хүрэл медальт Афганистаны үндэсний баатар Никра Рохулыг, хагас шигшээд Тайваны тамирчин Чан Чи Хаог хожиж энэ түүхэн амжилтын эзэн боллоо.

Одоо түүнийг Риогийн олимийн дэвжээ хүлээж байна. П.Тэмүүжинтэй хамт тус тэмцээнд Монголын таеквондогийн шигшээ багийн тамирчин Моломын Түмэнбаяр оролцож, Оманы тамирчинг ялж, дараагийн учраа болох Хятадын тамирчин Шао Шуайд 9:6 -ийн харьцаагаар ялагдаж тэмцээнээ орхисон тухай Манила хотоос CONTROL.MN-д шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар мэдээллээ.

Монголын таеквондогийн холбоо Өмнөд Солонгосын мэргэжилтэн Ин Ёнг урьж, гурав дахь жилдээ ажиллуулж байгаа нь энэхүү амжилтад нөлөө үзүүллээ гэж тус холбооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар үзэж байна. Монголын спортын удирдлагууд Рио-олимпод 8 төрлөөр оролцохоор тавьсан зорилгодоо хүрэхэд нэг алхам үлдлээ. Тэмүүжиндээ баяр хүргэе.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эх оронч:Улам их амжилт. Зорилгодоо заавал хүрээрэй 2016-04-18
ALDAR:UGLUU ERT SAIHAN MEDEE UNSHLAA 2016-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?