ДЭЛХИЙН ШИЛДЭГ БӨХЧҮҮД МОНГОЛД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

2016-04-20  

Дөрөвдүгээр сарын 21,22-нд буюу энэ пүрэв, баасан гарагуудад Рио 2016 оны Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт ухаа спорт ордонд болно.

Тэмцээнд 5 тивийн 81 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тухайлбал Спортын төв ордонд АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвег, Украин, “Говь ресорт” амралтанд Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийтдээ хорь орчим орны ная гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.

 

 

 

Эх сурвалж : Чөлөөт бөхийн холбоо http://www.wrestling.mn/ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?