ХӨЛБӨМБӨГ ОЙЛГОДОГ ДЭЛХИЙН ТОП 5 УДИРДАГЧ

2016-04-23  

Олон улсын хөлбөмбөгийн холбоог сүүлийн 20 жил удирдсан Ж.Блаттер шинэ номынхоо нээлтийг өчигдөр Швейцарийн Цюрих хотод хийлээ.

Дурсамж дүүрэн уг номондоо хөлбөмбөг ойлгодог дэлхийн 10 том удирдагчийг нэрлэсэн нь Sky sport-ийн анхааралд өртжээ. Хятад улсын дарга Си Жин Пин тэргүүлж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Нельсон Мондела удаалж, гуравт Римийн пап Франциско, дөрөвт Оросын ерөнхийлөгч В.Путин, тавд Английн хатан хаан Елизавета-2 оржээ. 

"Хөлбөмбөгийн зорилго" нэртэй уг номыг хоёрдугаар сард хэвлэх төлөвлөгөөтэй байсан ч үүссэн цаг үеийн асуудлаас болж хойшлуулсан байна. Яагаад Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх болов? гэсэн бүлгийг нэмэх шаардлага үүссэн гэж хэвлэлийн компани тодрууллаа.

Удахгүй энэ номын англи хувилбарыг бэлтгэж, дэлхий нийтэд хүртээмжтэй болгох юм байна. 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?