РИО-2016 ЗУНЫ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА

2016-04-23  

Рио-2016 зуны олимпийн бамбар асаах ёслолын ажиллагаа зуны олимпийн эх нутаг Грекийн Пелоленнос арал дээр боллоо.

Энэ бамбарыг хүлээн авах үндэсний буухиа энэ оны 5-р сарын 3-нд Бразилд нээгдэнэ. 95 хоног Үндэсний буухиа нь наймдугаар сарын 5-нд Бразилийн нийслэл Рио Де Жанейрод ирснээр өндөрлөх юм байна. Олимпийн бамбарын буухиа 3 сарын турш Бразилийн нутгаар хөндлөн гулд аялаж, 329 хот сууринг дамжиж, эх газраар 20,000 км, агаараар 14,000 км урт замыг туулах юм байна. Буухианд нийтдээ 12,000 хүн бамбар барьж гүйнэ. Олимпийн бамбар нь, Грекийн домогт Прометей баатар Зевсээс галыг хулгайлж хүн төрөлхтөнд бэлэглэсэн домог дээр суурилсан түүхтэй гэдэг. 1928 онд Голландын Амстердам хотод зуны Олимпийг зохион байгуулсан. Тэр үед, голландчууд цэнгэлдэх хүрээлэндээ Олимпийн бамбарыг анх удаа асаасан байна. Харин бамбарын буухиа нь 1936 онд , Берлинд зохиосон Олимпийн үеэр анх удаа дэлгэрсэн байна. Бразилд асах олимпийн бамбар бол Өмнөд Америкийн түүхэнд асах анхны бамбар гэдгээрээ түүхэнд бичигдэнэ.

 

 

 

Э.ЦЭНД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Moki:huleej tesehguinee 2016-04-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?