Д.ХҮДЭРБУЛГА УНГАРЫН БӨХТЭЙ БАРИЛДАЖ БАЙНА

2016-04-24  

Монгол улсад анх удаа зохиогдож байгаа олимпийн эрхийн оноо олгох чөлөөт бөхийн “The first last chance” тэмцээн өнөөдөр эрэгтэй чөлөөтийн төрлөөр үргэлжилж байна.

Манай улсаас олимпийн эрхээ аваагүй байгаа ганцхан жин буюу 97 кг жинд ОУХМ Азийн аварга Д.Хүдэрбулга барилдаж байна. Тэрээр сая эхний тойрогтоо Грекийн бөхийг цэвэр яллаа. Одоо тэрээр Унгарын бөхтэй барилдаж байна. Д.Хүдэрбулгын хувьд 2014 онд Казахстаны Астана хотод болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 97 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртэж азийн аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн.

Тэрээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн шавь бөгөөд “Ганьт” клубд харъяалагддаг.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?