АТЛЕТИКО МАДРИД 1:0 БАЙЕРН МЮНХЕН

2016-04-28  

Ла лиг болон Бундеслигийг тэргүүлэгч Испанийн Атлетико Мадрид баг өөрийнхөө ногоон зүлгэн дээр Герман машинуудыг 1:0 ийн харьцаагаар буулгаж авлаа. 21 настай, залуу тоглогч Саул Нигуйз Баварийн гурвын гурван хамгаалагчийг хуурч, дэлхийн хамгийн үнэтэй хаалгач Ноейрын хаалганы алсын буланд бөмбөгөө шигтгэлээ. Энэ бол эхний хэсгийн 11 дэх минутанд болсон үйл явдал. Түүнээс хойш хоёр баг харилцан довтолсон боловч, дахин нэг ч гоол оролгүй цаг дууслаа. Өмнөх тойрогтоо алдарт Барселонаг мулталсан Де Сименогийн жаалууд Байерн Мюнхенийг ч дөнгөнө гэдгээ харууллаа. Сименогийн удирдсан Атлетико Мадрид сүүлийн 3 жилд хагас шигшээд шалгарч, нэг удаа финалд үлдсэн бол Байер сүүлийн 2 жилд даралан финалдаж, нэгд нь түрүүлсэн үзүүлэлттэй байгаа. Ирэх долоо хоногт хариу тоглолт болно. Атлетико Мадридад тэнцэх л хангалттай. Эс бөгөөс 2:1, 3:2 гэсэн нэг бөмбөгийн зөрүүтэй ч хожигдож болно. Тэгвэл дараагийн шатанд шалгарч чадна. Испанийн хэвлэлд, аваргын төлөө Мадридын хоёр баг тоглох болно ч гэж бичиж эхэлжээ. Гэхдээ Байерн Мюнхен нутагтаа хожигдож үзээгүй, Пьер Гвардиолла испанийн тоглогч, тоглолтыг сайн мэднэ. Байер Мюнхен бол басаж болохгүй баг.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?