Энэ жилийн лигийнхээ 3-т эрэмблэгдэж буй Манчестер Сити 0:0 Реал Мадридын тоглолт уйтгартай боллоо гэж хөгжөөн дэмжигчид бичиж байна. Гоол ороогүйгээс гадна, тоглолт үнэхээр уйтгартай, өрсөлдөөн, тэмцэлгүй боллоо гэж олонхи нь үзлээ. 0:0 гэдэг харьцаа бол Реал Мадридад ашигтай. Нутгийнхаа дэвжээн дээр ямар ч үнээр хамаагүй хожиход л финалд шалгарна. Хариу тоглолт ирэх долоо хоногт болно. Английн багтай хийсэн сүүлийн 9 тоглолтын 6-д нь испаничууд давамгайлсан судалгаа ч байна. Манчестер Сити хүрч болох оргилдоо хүрлээ. Одоо тэд бэл рүү буух цаг нь болсон гэж Реал Мадридыг дэмжигчид хэлж байна. Испанийн сонин хэвлэлийн нүүрэнд, Мадридын хоёр баг цомын төлөө үзнэ ч гэж итгэл дүүрэн нийтлэл гарчээ. Байер Мюнхен хожиж чадахгүй бол Реал Мадрид- Атлетико Мадрид хоёр Миланд учраа таарахыг үгүйсгэхгүй. Хоёр жилийн өмнө Барселона- Атлетико Мадрид хоёр финалд таарч байсныг санацгаая.
Э.ЦЭНД