ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНЫГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАНА

2016-04-29  

Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулагдана. 

Марафоныг мэргэжлийн болон сонирхогчийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчийн дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулах юм байна. Тодруулбал 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинд 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. 

Сонирхогчийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг 300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн 1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна. Мөн тэмцээний бүх төрөлд 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.

Марафонд оролцох хүсэлтэй иргэд www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд очин бүртгүүлэх боломжтой гэнэ. Бүртгэл 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?