ГВАРДИОЛЛА: АТЛЕТИКО МАДРИД БОЛ НЯГТ ХАМГААЛАЛТТАЙ, ХУРЦ ХАРИУ ДОВТОЛГООНТОЙ БАГ

2016-04-29  

Байер Мюнхен хариу тоглолтондоо шаргуу бэлдэж байна. Багийн ахлагч Ф.Ламм " Бид маш олон осолтой довтолгоог хийсэн. Харамсалтай нь гоолдож чадаагүй. Одоо бидэнд бүтэн 90' байна. Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх хөгжөөн дэмжигчдийн уухай Байер Мюнхенийг зөвхөн урагшаа л довтлохыг шаардана. Бид өөрийн хүссэн үр дүндээ хүрнэ " гэж бодож байна."

"Атлетико Мадридын талбайд тоглох маш хэцүү байдаг. Эхний 15 минутад бид муу тоглосон. Тоглолтын цорын ганц гоолыг тэр мөчид бид алдсан. Хариу тоглолтод ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Бид , баварчууд ялалтын төлөө тэмцэлдэх болно" гэж Байер Мюнхений төвийн хагас хамгаалагч Шави Алонсо германы хэвлэлд ярилцлага өглөө.

"Гайхалтай, тэгээд үзүүштэй тоглолт хүлээж байна. Бид финалд шалгарахын тулд юу чаддагаа үзүүлэх болно. Атлетико Мадрид бол чадвартай баг. Сүүлийн 4 жилд Атлетико Мадрид Ла лигийн аваргын төлөө өрсөлдсөн. Нэг удаа түрүүлсэн. Аваргуудын лигэд дараалан 3 жил хагас шигшээд шалгарч, нэг удаа финалдсан. Тэд аваргуудын лигийн цомыг өргөх хүслээ дарж чадахгүй байгаа. Тэд бол тал бүрийн тоглолт үзүүлдэг, нягт хамгаалалттай, хурц довтолгоонтой баг" гэж эхний тоглолтын өмнө Байер Мюнхений дасгалжуулагч Гвардиолла өрсөлдөгчөө үнэлсэн байдаг.

1:0 харьцаагаар хожигдсоны дараа , "Бид хожигдлоо. Гэхдээ ялагдаагүй. Бидэнд хариу тоглолт бий. Эхний тоглолт ч манайд ашигтайгаар өнгөрөх боломжтой байсан. Бид илүү довтолсон" гэж тоглолтоо дүгнэж, хариу тоглолтод ялна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?