ДИЕГО СИМОНЕ: БИ ГАНЦХАН ЗҮЙЛ Л ХҮСЭЖ БАЙНА. БАЙЕР МЮНХЕНИЙГ ЯЛАХЫГ Л...

2016-04-29  

Бид нар ганцхан зүйлийн тухай л бодох хэрэгтэй. Энэ бол ялалт. Маш хурц, ширүүн довтолгоон үзүүлж чаддаг, арвин туршлагатай, шавхагдашгүй нөөцтэй, багаа яаж ч өөрчилж , ямар ч хувилбар бий болгож чадах дасгалжуулагч бүхий хүчтэй багтай нүүр тулах гэж байна. Бид санаачилгыг гартаа авахыг хичээнэ. Манай хоёр баг ижил тэгш нөхцөлд байгаа. Тиймээс маш чухал тоглолт хийх гэж байна. Аль аль багт маань, өөр өөрийн зан чанартай хөлбөмбөгчид бий. Дайнд цэргийн олноор ялдаггүйг санах хэрэгтэй. Цэргийн хүчээ хэн зөв манёрв хийж чадсан нь үр дүнгээ амсана. Цомыг авахын тулд аль алинд нь ялалт л хэрэгтэй. Энэ ялалт нь манайд байгаасай л гэж би хүсэж байна гэж Симоне эхний тоглолтын өмнө хэлсэн. Тэр үр дүндээ хүрлээ. Баг нь 1:0 харьцаагаар Байерныг талбайдаа буулгаж авлаа. 21 настай залуу тоглогч Саул Нигуез, " Энэ бол миний хөлбөмбөгийн карьер дахь хамгийн амт шимттэй бөгөөд чухал гоол" гэж хэллээ.

Ийнхүү Симоне болон түүний баг эхнийхээ даваагаа амжилттай давлаа. Одоо хариу тоглолт гэж өндөр даваа хүлээж буй. Долоо хоногийн дараа болох хариу тоглолтод тэнцэж чадвал, эс бөгөөс нэг онооны зөрүүтэй хожигдоход Атлетико Мадрид финалд шалгарах боломжтой. Түүний баг айлын талбайд ч сайн тоглодог. Хамгаалалтаасаа сөрөг довтолгоонд хурдан шилждэг нь хариу тоглолтын гол хөзөр болохыг үгүйсгэхгүй. Хоёр хүчирхэг баг, хоёр шилдэг дасгалжуулагчийн халз тулааныг үзэхэд 7 хоног үлдлээ.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?