МАРК СЕЛБИ 10:7 ДИН ЖИНХУЙ

2016-05-03  

Сноокер биллярдийн 2016 оны аварга тодроход 18 тоглолт үлдлээ. Нийт 35 өрөг тоглохоос талыг нь буюу 17 тоглолтоо хийлээ. Одоогоор 2014 оны дэлхийн аварга, английн билльярдчин Селби өргийг 10:7 харьцаагаар тэргүүлж явна. Өмнөх тоглолтдоо 17:15 -ийн харьцаагаар Гон Конгийн Марко Фуг тэрбээр буулгаж авсан байна. Нийт 33 тоглолт хийхээс 32 тоглолт хийсэн нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн урт тоглолтоор бүртгэгдсэн гэж зохион байгуулагчид тэмдэглэлээ. Финалын тоглолт туйлын өрсөлдөөнтэй өрнөж байна. Селби ялбал хошой аварга , Дин Жинхуй түрүүлбэл дэлхийн аварга болсон анхны ази хүн болон түүхэнд үлдэнэ. Дин Жинхуй 9 настайгаасаа бильярдаар хичээллэсэн, мэргэжлийн тамирчин юм. Шанхайд төрсөн тэрбээр одоо Будант Европт суурин амьдарч, тэндээ дасгал сургуулилтаа хийдэг, тэмцээн уралдаанд ордог гэж дасгалжуулагч нь мэдээллээ. 2002 онд 21 наснаас доошхи ангилалд Азийн аварга болсноор Дин Жинхуйн спортын амжилтын гараа эхэлсэн гэж үздэг юм байна. Маш нягт нямбай, алдаагүй, нуулт, довтолгоог гарамгай эзэмшсэн нь түүний тоглолтын онцлог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?