Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн тэмцээн Туркийн нийслэл Истанбул хотноо энэ сарын 6-8-нд болно. Жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох тус тэмцээнд олимпийн эрх аваагүй гурван жин буюу 48 кг-д Э.Нарангэрэл ,75 кг-д О.Бурмаа, 97 кг-д Д.Хүдэрбулга нар оролцохоор болжээ.
Одоогоор манай чөлөөт бөхийн тамирчид олимпийн 9 эрхээ өвөртөлчхөөд байгаа юм. Үлдсэн гурван жинд олимпийн эрхээ авчихвал эмэгтэй, эрэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Риог зорино.
А.САЯН