Н.ЭРХЭМБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2016-05-05  

Ираны Тегеран хотноо болж буй диф буюу сонсголгүй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. 

Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарснаар тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга болсон байна.

Н.Эрхэмбаяр 2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавъяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан юм. Тэрбээр Өвөрхангай аймгийн БТСГ, "Их Монголын хүчтэн "дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:muundag huu bn shuu 2016-05-05
гэрэлт-од:bayar hurgii huu mn 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?