COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж, хүүхдийн 20 мянган төгрөг 10 мянгаар нэмэгдэн, 30 мянга бол дансанд нь орж эхэлсэн байна. Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд хамаарах бөгөөд 34.2 тэрбум төгрөгийн тодорхой хувийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоосонтой холбоотойгоор хэмнэсэн зардлаас гаргаж байгаа аж.
Э.Сувдаа