МАРК СЕЛБИ АВАРГАА БАТАЛЖ 2016 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2016-05-05  

2014 онд дэлхийн аварга болсон Марк Селби хятадын Дин Жинхуйг 18:14 харьцаагаар давамгайлж сноокер биллярдын хошой аварга боллоо. Дэлхийн аварга, чансаагаараа N1 Марк Селби 35 тоглохоос 3 өргийн өмнө өрсөлдөгчөө буулгаж авснаар англичуудаа, тэр дундаа төрөлх Лэйстер хотын оршин суугчдаа баярлууллаа. Лэйстер хотын жижигхэн Лэйстер Сити хөлбөмбөгийн баг нь Английн хөлбөмбөгийн Премьер Лигид шуугиан дэгдээж, аваргын болзлоо хангаж тус хотынхныг баярлуулж дуусаагүй байтал Марк Селби дэлхийн хошой аварга болж баяр дээр баяр нэмлээ. 

1999 онд, 16 настайгаасаа эхлэн томчуудтай мод зөрүүлэх болсон Марк Селби 15 жилийн дараа буюу 31 насандаа дэлхийн аваргын цомыг анх өргөсөн бол жил алгасаад дахин өргөх хувьтай байжээ. Марк Селби цомоос гадна 330,000 фунт стерлинг , үзүүрлэсэн Дин Жинхуй 130,000 фунт стерлингийн шагналыг хүртлээ. Энэ жилийн дэлхийн аваргын онцлог нь, шөвгийн дөрвөн тамирчны хоёр нь европ, хоёр нь азийн төлөөлөл, тэр дундаа английн хоёр, хятадын хоёр тамирчин байсан нь сонирхол татлаа. 

Дэлхийн аврагын цомыг өргөсөн Марк Селби нь финалын тоглолтод 18:14 харьцаагаар хятадын ДинЖинхуйг, хагас шигшээд Гон Конгийн Марко Фуг 17:15 харьцаагаар буулгаж авлаа. Марк Селби болон Марко Фугийн халз тулаан нь дэлхийн түүхэн дэх хамгийн урт удаан тоглолт буюу, хамгийн эн тэнцүү өрсөлдсөн өргөөр бүртгэгдсэн байна. Дэлхийн аваргын цомыг ази гаралтай тамирчин өргөхөд тун ойрхон болжээ гэдэг дохиог 2016 оны дэлхийн аваргын тэмцээн харууллаа. 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?