ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ДАСГАЛЖУУЛАГЧ, ХААЛГАЧТАЙ БАГИЙГ ЖАГСААЛААС ГАРГАЛАА

2016-05-05  

Дасгалжуулагч Пьер Гвардиолла, хаалгач Ноёйрын баг Байер Мюнхен хэлсэндээ хүрч хариу тоглолтдоо 2:1 харьцаагаар Атлетико Мадридыг нутагтаа хожлоо. Гэвч энэ нь финалд шалгарахад хангалтгүй байлаа. Өмнө нь Атлетико Мадридын талбайд 1:0 харьцаагаар хожигдсон. Хожил, хожигдлын харьцаа 1:1 , оруулсан бөмбөгний харьцаа 2:2 болж тэнцсэн ч, айлын талбайд оруулсан гоолын чанараар Атлетико Мадрид Миланыг зорих билетээ халаасаллаа. Тэднийг Реал Мадрид хүлээж буй. Өнгөрсөн шөнө 1:0 харьцаагаар Реал Мадрид английн аварга Манчестер Ситиг буулгаж авсан. 

Мадрид хотын баг Аваргуудын лигт түрүүлэх нь тодорхой боллоо. Харин Реал уу, Атлетико юу? гэдгийн хариуг 5-р сарын 28 - ны тоглолт шийдэх нь. Өнөөдөр хэн нь түрүүлэх вэ? гэдэг дээр Атлетико гэдэг дээр бооцоо тавигчид олон байна гэж хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж байна.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?