БАЙЕР МЮНХЕН ХОЖИГДЛОО ГЭЭД ХЭН ЮУ ХЭЛЭВ?

2016-05-05  

"Бидэнд довтлох 90 минут байна" гэж хэлж байсан тус багийн ахлагч Ф.Ламм хариу тоглолтын дараа "Бид хоёр гоол орууллаа. Харамсалтай нь хариу 1 гоол алдсан. Бид шүүгчид бурууг тохмооргүй байна гэж"  хэллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр дасгалжуулагч Гвардиолла сэтгүүлчдээс "Надаас зөвхөн хөлбөмбөгийн тухай, тоглолтын л тухай асуугаарай" гэж  хүслээ.

Харин Байер Мюнхен багийн ерөнхийлөгч , германы шигшээ багийн довтлогч асан К.Х. Румменигге: 

" Тамирчныг бүү буруутга. Тэднийг харааж зүхэхгүй байхыг хүсье. Хөлбөмбөгчид чадах бүхнээ хийсэн гэж" хэллээ. Дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч Гвардиолла ирснээс хойш Байер Мюнхен улсынхаа аваргаар дараалан 2 удаа шалгарсан хэдий ч, Аваргуудын лигт дараалан бүдэрлээ. Шалтгааныг нь Бундеслигт Байер Мюнхентэй өрсөлдөх баг байхгүй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин Атлетико бол олон сайн өрсөлдөгчтэй Ла Лигт тоглодог. Энэ нь ч амжилтанд нь нөлөөлсөн гэж үзэж байна.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?