ЕВРОПА ЛИГИЙН ФИНАЛД ЛИВЕРПУЛЬ, СЕВИЯА ТУЛНА

2016-05-06  

Хагас финалын эхний тоглолтод цаг дуусах мөчид гоол алдаж 1:0 хожигдсон Ливерпуль хариу тоглолтыг өөрсдийн Энфилд цэнгэлдэхдээ Атлетик Билбаог хүлээн авч 3:0 хожин нийлбэр дүнгээр 3:1 болж финалд шалгарлаа. Эхний гоолыг Бруно Сориано өөрийн хаалганд оруулсан, 2 дахь гоолыг Старриж 62’, 3 дахь гоолыг Адам Лаллана 81’ тус тус оруулсан.  

Өнгөрсөн жилийн аваргууд Севияа  талбай дээрээ Шахтар Донецкийг хүлээн авч Гамейрогийн дубль, Мариано Ферейрагийн гоолуудаар хожил авлаа. Харин Шахтараас цорын ганц гоолыг Эдуардо оруулсан. Өмнөх тоглолтод 2:2 тэнцсэн бөгөөд нийлбэр дүнгээр аваргууд ийнхүү 3 дахь жилдээ финалд шалгарлаа. Уг тэмцээнд Севияа 4, Ливерпуль 3 удаа түрүүлсэн.

Финалын тоглолт 5 сарын 18-нд Швейцарийн Базельд болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?