“РИО-2016 ЭХНИЙ БА ЭЦСИЙН НАЙДВАР” ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ФИНАЛ ЭХЭЛЛЭЭ

2016-05-06  

“Рио-2016 Эхний ба эцсийн найдвар” Олимпийн эрх олгох сүүлийн сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн Туркийн Истанбул хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 97 кг жинд Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Э.Нарангэрэл, 75 кг жинд О.Бурмаа нар барилдана. Баг тамирчдыг ахлаж эрэгтэй багийн дасгалжуулагчаа Ц.Цогтбаяр, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Б.Батбаяр нар явжээ.

Энэ тэмцээнд Лондонгийн олимпийн наадмын мөнгөн медальт Реваз Лашки (Гүрж), хүрэл медальт Петер Модос (Унгар) нар эрэгтэйчүүдийн 59 кг жинд, дэлхийн аварга Мелонин Ноумонви (Франц), Лондонгийн олимпийн хүрэл медальт Дамиан Жаниковски (Польш) нар эрэгтэйчүүдийн 85 кг жинд, эрэгтэйчүүдийн 75 кг жинд Себи Селчук (Турк), Роман Власов (Орос), Ким Хён-Вү (Өмнөд Солонгос), 98 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт Шалва Гадабазе (Азербайжан), 130 кг жинд Орхан Нуриев (Азербайжан), олимпийн хүрэл медальт Ёохан Эурэн (Швед) зэрэг бөхчүүд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. 

Тив дэлхийн олимпийн медальтнуудаас чөлөөт бөхийн төрөлд 2014 оны дэлхийн хүрэл медальт Ивона Матковскаяа (польш), 23 хүртэлх насны Европын аварга Эвин Демирхан (Турк) эмэгтэйчүүдийн 48кг жинд, дэлхийн хүрэл медальт Эмесэе Барка (Унгар), Валериа Коблова (Орос) нар 58 кг жинд, 23 нас хүртлэх Европын аварга Наталя Малишева (Орос) 53 кг жинд Европын аваргын мөнгөн медальт Екатерина Букина (Орос), эрэгтэйчүүдийн 65 кг жинд Европын хүрэл медальт Азамат Куриков (беларус), дэлхийн аварга  Борислав Новачков (Болгар), эрэгтэйчүүдийн 61 кг жинд залуучуудын дэлхийн аварга Сулиман Атли (Турк), дэлхийн аваргын хүрэл медальт Васил Шуптар (Украйн) 57 кг жинд,  дэлхийн хүрэл медальт Бекзод Абдурахманов (Узбекстан) 70 кг жинд, Азийн тоглолтын хүрэл медальт Д.Хүдэрбулга 97 кг жинд тус тус олимпийн эрхийн сүүлчийн боломжийн төлөө барилдана.

Шууд үзэх линк:  https://unitedworldwrestling.org/event/2nd-og-world-qualifying-tournament

 

 

С. БАЯНМӨНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?