Г.БОЛДБААТАР ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-05-07  

Азербайжаны нийслэл Баку хотноо Олимпийн эрх олгох жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавъяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон нар барилдсанаас 60 кг-ын жинд барилдсан МУГТ 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар аваргын төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ний аварга Японы Рюүжү Нагаямаг ялснаар 60 кг-ийн дэлхийн чансааг 2151 оноогоор тэргүүлж эхэллээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д гавъяат тамирчин М.Бундмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Э.Мирандаг вазари үнэлгээгээр ялснаар Бакугийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ний мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медалийн төлөөх барилдаанд Их Британийн бөх Мкензийд торгуулиар дийлдэн, V байрт шалгарлаа. Бакугийн “Их дуулга”-ын хоёр дахь өдрийн барилдааныг эндээс шууд хүлээн авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=nCuC-kWIkJc

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?