НҮҮРЭЭРЭЭ ТУРМААР БАЙНА УУ?

2016-05-07  

Эмэгтэйчүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалбал хувцсаа тохируулж өмсөн биеийнхээ галбирыг нууж болдог. Харин давхар эрүү булцгар хацрыг нуух аргагүй юм. Хэрэв та нүүрээрээ таргалсан бол дараах дасгалыг хийж, давхар эрүү, булцгар хацрыг ор мөргүй алга болгож болох нь ээ. 

-Өглөөний иллэг дасгал- 

Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацартаа иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүү давтамжтайгаар зөөлөн цохино. 

-Хоёр бүрдэлт дасгал : Урт ба богино- 

Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугалмын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой. 

1. Эрүүгээрээ хөдөлнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ. 

2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга 

3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла 

4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирно. 

5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ. 

6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөрлүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ. 

7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ. 

-"Нүүрээ зурцгаая" бүрдэл дасгал- 

Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, илүү хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог. 

1. Амандаа харандаа /мөчир, / зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.

2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж бие сулла. 

3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр рүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчраад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай. 

4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я А.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?