SAMSUNG БРЭНДИЙН АМЖИЛТЫН НАМТАР

2020-06-12  

Samsung бол Өмнөд Солонгос улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг дангаар бүрдүүлдэг, жил бүр 224 тэрбум долларын ашиг олдог олон улсын байгууллага билээ. Гудманд гараад алхах юм бол Samsung брэндийн утсыг бараг л хоёр хүн тутмын нэг нь барьсан байгааг харж болно. Түүгээр ч зогсохгүй айл бүрт samsung гэсэн логотой технологийн хэрэгсэл дор хаяж нэг байдаг. Зурагт , радио гээд өөр юу ч байдаг юм. Samsung гэж мэдэх үү гэвэл 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл андахааргүй болсон. Тэдний юу хийдэг, ямар зорилготой болох нь бүгд тов тодорхой. 

Тэгвэл 30 аад онд амьдардаг байсан хэн нэгнээс та Samsung гэж мэдэх үү гэвэл “Юу билээ, аан нөгөө ногооны дэлгүүр үү” гэж хариулах байх. Тиймээ та зөв сонссон, тэд ердөө ногооны худалдаа хийдэг 40 хөн ажилтантай жижиг компани байжээ. Компанийг үүсгэн байгуулсан Lee Byung-chul олон улсын том компани болохыг л хүссэнээс аль замаар явж уг зорилгоо биелүүлэхээ бүрэн шийдээгүй байв. 

1947 он. Хэдий урт хугацаа өнгөрсөн ч тэд тогтох цэгээ олоогүй л байлаа. Энэ удаад ноён Lee элсэн чихэр боловсруулж дараагаар ноос тээрэмдэж үзсэн байв. Амжилт олсон уу гэвэл олсон, харин түүний санаанд нийцсэн үү гэвэл үгүй байжээ. 

Энэ маягаар тэрээр том, том салбарууд руу халтиран орж даатгалын ажилтан, үнэт цаас худалдаалагч гэх мэт олон дүртэй болжээ. Ийнхүү төөрч будлиж явсаар 1960 онд гарцаагүй өөрийн өрсөлдөх талбарыг олсон нь электрон бараа үйлдвэрлэл байлаа. Өнгөрсөнд бага ч гэсэн шургаад гарсан салбар бүрийх нь туршлага түүнд байв. Тиймдээ ч тэрээр өөртөө асар итгэтэй байлаа. 

Ажиллах зарчмаа бага зэрэг өөрчилж “дахин давтагдашгүй шинэлэг зүйл үйлдвэрлэнэ” гэдэг уриан дор ажиллах болов. 

1980 он. Тэд электрон бараа үйлдвэрлэлийн салбарыг шинээр бүтээж байв. Гар утас, хар цагаан зурагт, факсын машин гэх мэт амжилт дагуулсан бүтээлүүдээ ар араас нь үйлдвэрлэж, нэрээ Samsung электроникс гэж өөрчлөв. 

Тэдний амжилтын суурь ийнхүү “бат бөх” тавигдлаа гэж түүхэн тэмдэглэлд нь бичиж үлдээсэн байдаг. 

Samsung компанийн хувьд ашиг олох нь чухал байсангүй. Тэдэнд дэлхийн хэмжээний гэж хүлээн зөвшөөрөгдөх, хүн бүр нэрийг нь сонсоод мэддэг байгаасай гэсэн асар их хүсэл байлаа. 

Уг хүслээ гүйцэлдүүлэхээр дэлхийн хамгийн өндөр цамхаг барих гэх зэрэг том нүүдэл хийх төлөвлөгөөгөө боловсруулж ээ. Уг төлөвлөгөөнд нь электрон, хими, шинжлэх ухаан, уран баримал гээд оролгүй үлдсэн талбар байсангүй. Тухайн мөчийг Samsung-ын амжилтын үндэс гэж нэрлэж болно. Уг төлөвлөгөөндөө багтсан зүйлсийг нэгийг нь ч орхилгүй гүйцэлдүүлж хүмүүс танихгүй байхын аргагүй байдлыг бүтээж чадсан юм. 

90-ээд онд өнгөт зурагт ид моодонд орж байлаа. Өөрийн чадал чансааг харуулах гэж айл бүр зурагттай болохоор хичээж байв. Тиймдээ ч олон, олон шинэ үйлдвэрэлэгчид зах зээлд гарч ирэн хүчирхэг хэд нь хоорондоо өрсөлдөж байв.

Samsung бүх өрсөлдөгчөө нам дарах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чанар, үзүүлэлт гээд бүх талаараа олноос онцгойрох LCD дэлгэцээ Sony-той хамтран бүтээв. Олон жил судалгаа шинжилгээ хийж, их ч мөнгө зарцуулсны эцэст 1995 онд уг бүтээлээ танилцуулжээ. Уг дэлгэцийн патентийг Samsung, Sony хоёр хамтран эзэмших бөгөөд бусад бүх өрсөлдөгч нь уг дэлгэцийг нь ашиглахын тулд тэдэнд мөнгө төлж байлаа. Түүгээр ч үл баран тэд “хамгийн” гэх тодотголын араас улайрч хамгийн өндөр цамхаг, хамгийн анхны 30 инчийн зурагт гэх мэтээр ар араас нь цувуулсаар байлаа. 2000 оны эхээр л гэхэд анхны HD зурагтыг Samsung үйлдвэрлэсэн. Ийм байхад хэн Samsung-ийг мэдэхгүй байж чадах билээ. 

Хэчнээн гайхалтай брэнд байсан ч өөрөөс нь хараат байх шалтгааныг Samsung өгч байлаа. Үүний нэг жишээ бол ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг Apple компани Iphone гар утасныхаа дэлгэцийг Samsung-аар хийлгэдэг ажээ.

IphoneX загварын хувьд л гэхэд хамгийн шилдэг дэлгэцтэй утсаар тодроод байгаа. Харин уг дэлгэцийг нь Samsung бүтээж Apple сайжруулсан. Үүнийхээ хариуд Samsung 110 ам долларыг IphoneX зарагдах бүрт Apple-аас авах юм.  

Ингэж л тэдний асар их шунал, хүслийн үр дүнд “дэлхийд танигдсан брэнд болох” гэсэн мөрөөдөл нь биелэлээ олов.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?