МАРАФОНЧИД БНХАУ-Д АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

2016-05-09  

Монголын марафоны баг тамирчид БНХАУ-д болсон тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Wugang 2016” тэмцээний хагас марафон буюу 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа алтан медаль, эрэгтэйчүүдийн ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга хүрэл медаль хүртэв. Б.Мөнхзаяагийн зайд Этиопийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Мөн Хөх хотод болсон хагас марафонд эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр мөнгөн медаль, н.Суврагасайхан IV, н.Бадамхатан VII байрыг эзлэв. Эрэгтэйчүүдийн ангилалд Одхүү V, Доржпалам VIII байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?