Э.СУМЪЯАГААС 0.7 МИКРОГРАММ МЕЛЬДОНИУМ ИЛЭРЧЭЭ

2016-05-12  

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас допинг илэрсэн мэдээ өнөө өглөө олон нийтэд дэлгэгдлээ. Энэ асуудлаар ЭМСЯ-наас шуурхай хурал зарлаж, албан ёсны мэдээлэл хийв. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Маш нууц" гэсэн хаягтай албан бичиг МЧБХ-д иржээ. Үүнд: "Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас энэ асуудлыг задлахгүй байхыг хүсч, асуудал шийдэгдтэл тэмцээнд оролцохыг нь түр түдгэлзүүллээ" хэмээн мэдэгдсэн байна. Гэтэл төд удалгүй гуравдугаар сарын 01-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум гэдэг бодис илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлж, ДБНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий албан бичигт “тамирчин Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлж байснаа цуцалж байна” хэмээн мэдээлжээ.

Гэтэл өнөө өглөө дахин энэ асуудал дэгдэж эхэлжээ. Тиймээс МЧБХ-ноос Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад бичиг явуулаад байгаа аж. Мельдониум эмийг тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг болохоос биш олны нийтийн ойлгож байгаа шиг хүч оруулдаг сэргээш биш гэдгийг тайлбарласан юм. Э.Сумъяагийн хувьд энэ эмийг санамсаргүй уусан уу, хэзээ яаж хэрэглэсэн бэ гэдгийг тодорхойлоогүй байгаа аж. Гэхдээ цаашид олимпийн эрх авсан тамирчдаас энэ төрлийн бодис илрэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тамирчдаа буруутгахгүй байхыг хүслээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?