ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ СҮҮЛИЙН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2016-05-13  

Өнөөдөр Казахстаны Алматы хотноо олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох сүүлийн "Гран При" тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох бөгөөд ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдлагад барилдах юм. Уг нь бол манай улсаас 11 тамирчин оролцох байснаас залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар жиндээ орж чадаагүйн улмаас тэмцээнээс хасагдсан байна.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхэлнэ. Алматыд нийт 83 орны 250 эрэгтэй, 146 эмэгтэй, нийт 396 тамирчин өрсөлдөхөөр болоод байна. Медалийн төлөөх барилдааныг ETV, C1, SPS телевизүүдээр шууд дамжуулах юм байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?