ЕВРО ЛИГИЙН ХОЁР ЦОМ ИСПАНИЙГ ЗОРИНО

2016-05-20  

Европын лигт Испаничууд давамгайлах болоод удаж байна. Севилла 3:1 Ливерпуль гэсэн харьцаагаар Евролиги-2016 эхний цом Испанийг зорилоо. Боруссия Дортмундын хуучин дасгалжуулагч Клоппын удирдсан Ливерпуль цомын сэнжнээс нь атгаж аваад л алдлаа гэж Германы хэвлэлд бичиж байна. Нэгдүгээр үе бүхэлдээ, Ливерпульчууд давамгайлсан. Гоол ч орсон. Хоёрдугаар үеийн эхний довтолгоо харьцааг 1:1 болгосон. Түүнээс хойш 2 ч гоол алдаж хожигдсон. 

Гэхдээ шүүгчийн оролцоотойгоор Испаничууд ялсан гэж хөлбөмбөгийн сэтгүүлчид бичиж байна. Хаалганы өмнө, 16 дотор гурван ч удаагийн Англичуудын эвгүй довтолгоог Испанийн тоглогчид гараараа тасалсныг шүүгчид хараагүй мэт өнгөрөөсөн нь хоёрдугаар үеийн тоглолтод шууд нөлөөллөө. Хөлбөмбөг биш, гарбөмбөг тоглолоо гэж бичихэд хүргэв. Клоппын хүүхдүүд ялалтаа алдсан ч, мянга мянган дэмжигчдийнхээ сэтгэлд ялалтын дөлийг бадраалаа гэж бичихээ сэтгүүлчид мартсангүй. Севилла 5 дахь цомоо, гурав дахь дараалсан ялалтын рекордоо тогтоолоо. 

Энэ сарын 28-нд Атлетико Мадрид : Реал Мадрид аваргуудын лигийн цомын төлөөх тоглолтоо хийнэ. Цом Испани луу, тэр тусмаа Мадрид хот руу явах нь тодорхой боллоо. Энэ жилийн аваргын цомыг РЕАЛ биш АТЛЕТИКО авна гэж хөлбөмбөгийн хорхойтнууд хүсэн хүлээж байна.

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?