МУ-ЫН ХИЛЭЭР НАР ЗӨВ ТОЙРОН АЯЛСАН “РИО-2016” ОЛИМПИЙН БАМБАРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2016-05-20  

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон 2016 олимпийн наадмын галт бамбар асахад 77 хоног үлдлээ.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252 км замыг хоёр жилийн хугацаанд туулан хилчдээр  өртөөлөн буухиалаад ирсэн “Рио-2016” олимпийн бамбарыг Хил хамгаалах байгууллага Монголын Үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өглөө. 

2014 онд Хил хамгаалах ерөнхий газар, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурснаар зургадугаар сарын 21-нд Риогийн тэнгэрт бадамлан асах галт бамбар Монгол Улсынхаа дархан хилийг тойрон хилчдээрээ дамжуулан спортыг сурталчлах, олимпизмийг түгээн дэлгэрүүлэх их аялалдаа гарсан юм.

Галт бамбар аялах явцдаа хилийн бүх отряд /анги/, застав, харуулаар аялж олимпизмийг сурталчлах сургалт яриа таниулга, спортын тэмцээн уралдааныг тухайн орон нутагт зохион байгуулж байсан юм. Ингэснээр хилчид орон нутгийн ард иргэд, аж ахуй нэгж, хүүхэд залуучуудыг улс орон даяар спортод уриалан дуудсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.

Монгол Улсынхаа ариун дагшин хилийг тойрон аялж хүн бүхний хүрч үл чадах өндөр уулс, өргөн их талыг туулан “Рио-2016” олимпийн наадамд оролцох тамирчдын гарт хүрэлцэн ирж байгаа нь энэ юм. Дашрамд дурдахад, Монгол Улс анх удаагаа хамгийн олон олимпийн эрх буюу 36 олимпийн эрхийг аваад байгаа юм.

Түүнээс хилчдээрээ овоглож, ногоон мөрдөсөөрөө гоёсон “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ С.Батцэцэг 63 кг жинд чөлөөт бөхийн төрөлд,   ОУХМ Д.Төмөрхүлэг 63 кг, ОУХМ Д.Сумъяа 57 кг жинд жүдогийн төрөлд, ОУХМ Д.Отгондалай боксын төрөлд, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Д.Гантулга хөнгөн атлетикийн төрөлд Рио-2016 олимпийн наадамд хүч үзэх юм. 

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?