ДӨРВӨН БӨХӨД ЦАГААН ХУУДАС ОЛГОЖЭЭ

2016-05-25  

Олон улсын олимпийн хороо, Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөл, Зуны “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын Зохион байгуулах хорооноос тус олимпийн наадамд цагаан хуудсаар оролцуулах 16 спортын төрлийн 110 тамирчны нэрсийг зарлалаа. Тэдний дотор чөлөөт бөхийн 4 нэр багтсаны дотор эрэгтэй чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Гаити арлын бөх Аснэйж Кастелли, 125 кг-ын жинд Палау арлын бөх Скиланг Флориан Теменгил, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд Камбож улсын бөх Сотеара Чов, Гондурас улсын Бренда Бэйли Гомес нар байна.

Зуны олимпийн “Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 336 бөх дээр ийнхүү 4 бөх нэмэгджээ. Олимпийн наадмыг зохион явуулах Бразил улсад 4 эрхийг цагаан хуудсаар мөн олгоно.

 

Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?