"МАСТЕРС 2016"-Т 18 ЖҮДОЧ ЗОДОГЛОНО

2016-05-26  

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” Мексик улсад энэ сарын 27-29-нд болно. Дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдэж буй шилдэг жүдочид урилгаар өрсөлддөг тус тэмцээнд манай 18 бөх зодоглох юм.

"МАСТЕРС-2016"-Д ӨРСӨЛДӨХ ЖҮДОЧИД

Эрэгтэйчүүдийн

60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатр, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар.

66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх

73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр

81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн,

+100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдана.

Эмэгтэйчүүдийн

48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг,

 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон,

57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа,

63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид,

70 кг-д Ц.Наранжаргал нар зодоглохоор болжээ.

Харин 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд нар олимпийн эрхийн оноо хангалттай цуглуулсан учраас тус тэмцээнийг өнжихөөр болсон байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?