ЭРХЭЭ ХАСУУЛСАН ТАМИРЧДЫН АСУУДЛЫГ ИРЭХ САРД ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ

2016-05-27  

WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн удирдлагаас 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг хориглосон мельдоний хэрэглэснээс болж олимпийн эрхээ хасуулсан зарим тамирчдын асуудлыг ирэх сард дахин авч хэлэлцэхээр болжээ. 

WADA-гийн ерөнхийлөгч Крейг Риди “Манай шилдэг эрдэмтэд ХБНГУ-ын Кёльн хотод эрдэм шинжилгээний хүрээлэнд мельдонийн талаар судалгаа, туршилт хийж байна, үр дүнг нь зургадугаар сарын дундуур танилцуулах байх гэж найдаж байна. Мельдоний хүний бие бялдраас ямар хугацаанд гадагшилдаг тухай мэдээлэл бидэнд маш чухал. Энэ бэлдмэл нь тамирчдын үзүүлэлтүүдийг сайжруулж байдагт бид баярлаж байдаг.” гэж хэлжээ.

Энэ дөрөвдүгээр сард Серби улсад болсон олимпийн наадмын европийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд авсан олимпийн эрхээ хасуулсан Магомедмурад Гажиевийн эрхийг сэргээх хүсэлтийг Польшийн бөхийн холбооноос UWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гаргасан байна.

 

 

 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?