ЕАШТ “1964 UEFA EUROPEAN CHAMPIONSHIP-SPAIN”

2016-05-27  

2 Дахь удаагийн европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 1964 оны 6 сарын 17-оос 21-ний өдрүүдэд Испани улсад зохион байгуулагджээ. Испаны Эль Классико буюу Реал Мадрид, Барселона багуудын Сантиаго Бернебау болон Камп Ноу цэнгэлдэхэд ЕАШТ-ний тоглолтууд явагдсан.

Албани, Австри, Болгар, Дани, Франц, Зүүн Герман, Унгар, Итали, Люксембург, Голланд,Хойд Ирланд, Бүгд Найрамдах Ирланд улс, Испани,Швед, Зөвлөлт Холбоот Улс, Югослав гэх 16 улс Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.

Бэлгэдлийн шигшээ баг

Шөвгийн 4 Дани, Унгар, Испани, Зөвлөлт холбоот улс гэсэн улсууд шалгарсан бөгөөд Валери Воронин, Валентин Иванов, Виктор Понедельник нарын гоолоор ЗХУ  Данийг 3-0 ээр, Мариа Переда /испани/, Ференц Бене /унгар/ нарын гоолоор үндсэн цагт 1-1 ээр тэнцсэн бөгөөд нэмэлт цагт Амансио Амарио 112' минутад оруулсан гоолоор Испани Унгарыг тус тус хожин аваргын төлөө шалгарсан.

Хүрэл медалийн төлөө Унгарын шигшээ баг Данийн шигшээтэй тоглож үндсэн цагт Ференц Бене /унгар/, Карл Бертелсен /дани/ нарын гоолоор 1-1 тэнцэн нэмэлт цагт Дежо Новак 107', 110' минутад 2 гоол хийн багаа хүрэл медалийн тавцанд хөтөлсөн.

Аваргийн алтан медаль Мөнгөн цомын төлөө Европын аварга Зөвлөлт Холбоот Улсын баг, Испанийн багууд тоглон, /Мариа Переда 6', Марселино Мартинез 84'/ 2-1 /Калимзан Кусайнов 8'/ -ээр Испанийн баг ялалт байгуулан анх удаагаа европын аварга болсон.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?