Д.СУМЪЯА ”МАСТЕРС”-ЫН АВАРГА БОЛЛОО

2016-05-28  

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн “World Masters-2016” эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг-ын жингийн барилдаанууд боллоо. Гавьяат тамирчин Д.Сумъяа /57 кг/ аваргын төлөөх барилдаанд Францын тамирчныг ялж, “Мастерс”-ын аваргаар гурав дахиа тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдах байсан ч бэртлийн улмаас барилдалгүйгээр ялалтыг өрсөлдөгч бөхдөө өглөө.  60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль, Г.Болдбаатар шагналт байр, эмэгтэйчүүдийн 48кг жинд М.Уранцэцэг шагналт байранд тус тус шалгарлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?