ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН 3 АЛТ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-05-30  

Итали улсын Сассари хотод олон улсын уламжлалт "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн ХХI дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг оролцож 3 алт, 2 хүрэл медаль хүрсэн амжилттай дуусгалаа. 

кг жинд ОУХМ П.Орхон /“Алдар” спорт хороо/ алтан медаль 60 кг жинд ОУХМ Б.Шоовдор /ҮБТДС/ алтан медаль 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Алтай Констракшн, Төмөр замын цагдаа/ алт медаль хүртсэн бол ОУХМ Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/ хүрэл медаль 63 кг жинд МУГТ С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо/ хүрэл медаль тус тус хүртжээ. 

Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Бразил, Венесуэл, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, Монгол, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орнуудын бөхчүүд өрсөлдсөн байна. Манай эмэгтэй бөхчүүд дараа нь 6-р сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно. 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?