БЭЭЖИНГЭЭС ИСТАНБУЛ ХҮРЭХ ДУГУЙЧДЫН АЯЛАЛ 5 САР ҮРГЭЛЖИЛНЭ

2016-05-30  

Канад, АНУ, АВСТРИ, ГОЛЛАНД зэрэг 10 орны дугуйчид Бээжингээс Туркийн Истанбулийн чиглэлд дугуйн аялал хийж байна. Тэд 3 хоногийн өмнө Монголд ирсэн. Өнөөдөр Улаанбаатараас Улаангомыг чиглэн хөдөллөө. Тэд Монголын баруун хязгаар хүртэл нийтдээ 14 хоног дугуйгаар аялах юм байна. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явах дугуйчид дундаа нэг бага эмчтэй. Ойр зуурын эмчилгээ сувилгааг газар дээр нь хийх боломжтой. Газарчтай. Улаангомоос Горный Алтай (Орос) орж, Казахстанаар дамжин цаашаа Туркийг чиглэнэ гэж тус аяллын багийн гишүүн, өөрийгөө багш мэргэжилтэй гэж хэлсэн Канадын дугуйчин тайлбарлалаа.

Тэд 5- р сарын 23 -нд Бээжингээс гараагаа эхэлсэн, харин 5 сарын дараа буюу 10 -р сарын сүүлчээр Туркийн Истанбулд бариагаа хийх юм байна. Аяллын багийн бүх гишүүд энэ урт аяллыг даахгүй. Тиймээс улс улсад ядарсан дугуйчдыг нөхөх шинэ дугуйчид нэгдэж явна гэж тэд тодрууллаа.

 

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?