РУУД ГУЛЛИТ ВАНГАА БОЛОО ЮУ? БУЮУ РЕАЛ МАДРИД ХОЖЛОО

2016-05-30  

Аваргуудын цомын аваргад Атлетико Мадридыг ялна гэж санал асуулгад оролцогчдын 70% нь хэлж байлаа. Тэр дундаас ганцхан хүн тэмцээн хэрхэн өндөрлөхийг харсан мэт хэллээ. Тэр бол Голландын алдарт хөлбөмбөгчин Рууд Гуллит байлаа.

Реал Мадрид 1:1 Атлетико Мадрид. Ингэж тэнцэнэ. Нэмэлт цагт өөрчлөлт орохгүй. Харин 11 цохилтоор цомын эзэн тодорно. 5:3 гэсэн харьцаагаар Реал Мадридынхан өрсөлдөгчөө буулгаж авна гэж тэр урьдчилан таасан байлаа.

Түүнээс та яагаад ингэж хэлсэн бэ? гэсэн асуултад ;

-Зүгээр л, тэгэх юм шиг санагдсан гэж Гуллит хариулсныг европын хэвлэлийнхэн шуугиулж байна. Атлетико Мадридын хувьд боломж байсан. Тэд эхний гоолыг 15 дахь минутад алдсан ч, тоглолтын санаачилгыг алдаагүй. Тоглолтын 80 дахь минутад тооны харьцааг тэнцүүлж чадсан. Түүний өмнө Торресийг 16 дотор унагасны төлөө 11 метрийн торгуулийн цохилт өгсөн. Түүнийг Атлетико ашиглаж, гоолдож чадсан бол толгой гудайн гэр гэр лүүгээ харихгүй байсан.

Гэвч Реалын тоглогч, дэмжигчдийг аз ивээн тэтгэсэн. Цохисон бөмбөг нь шон мөргөж Атлетикчуудын урмыг хугалсан гэж хэлж болно. Нэмэлт цагийн дараа, 11 метрийн торгуулийн цохилт, хөлбөмбөгчдийн нервийг сорьсон. Атлетикчууд нервээ барьж чадаагүй бол, Реалчууд төгсгөлөө тун тайван, итгэлтэй хийлээ.

Харьцаа 5:3. Роналдо 3 дахь удаагаа Аваргуудын лигийн цомын аварга боллоо. "Торгуулийн цохилт бол аз юм. Лотерей гэж хэлж болно. Бид илүү туршлагатай баг гэдгээ харууллаа. Одоо улирал дууслаа. Сайхан амарна. Дараа нь Евро-2016 биднийг хүлээж байна" гэж тэр сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?