МАРАФОН ГҮЙЛТИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЧ БАЙНА

2016-06-04  

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлтийн тэмцээн болж байна.

Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10000, 5000, 1500 метр гэсэн гурван ангилалд болж буй юм.

Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа түрүүллээ.

Харин сонирхогчдийн гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа “Улаанбаатар марафон” тэмцээн энэ жил есөн ангилалд шилдгүүдээ тодруулах бөгөөд нийт 23 мянган оролцогч бүртгүүлсэн талаар албаныхан мэдээллээ. 

 

 

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?