ДҮРВЭГСДИЙН БАГ 10 ТАМИРЧНЫ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОЛИМПД ОРОЛЦОНО

2016-06-06  

Дэлхийн өнцөг булан бүрт, хүнд нөхцөл байдалд аж төрж байгаа олон сая дүрвэгсдэд "Итгэл найдвар өгөх" үүднээс олимпийн түүхэнд анх удаа, дүрвэгсэд баг бүрдүүлэн оролцох болсон талаар Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан.

Тэгвэл дүрвэгсдийн баг Риогийн олимпд 6 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Тухайлбал, Өмнөд Судан улсын 5, Сири, Конго тус бүр 2, Этиоп 1 гэсэн бүрэлдэхүүнтэй усан сэлэлт, жүдо, хөнгөн атлетикийн төрлөөр оролцох юм байна.

Тэд Герман, Бразил, Кени зэрэг улсад хуваагдан бэлтгэлээ базааж байгаа ажээ. ОУОХ-ны зүгээс дүрвэгсдийн багийн дасгалжуулагчийг томилж, багийг хувцас, хэрэглэлээр хангахаас гадна мөн дүрвэгсдийн багийн гишүүдийн Олимпийн наадамд оролцоход шаардагдах нийт зардлыг хариуцах юм байна.

Дүрвэгсдийн баг 8 дугаар сарын 5-ны өдөр эхлэх олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр зохион байгуулагч Бразил улсын багийн өмнө буюу сүүлээсээ хоёрт жагсаж орж ирэх гэнэ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gegeenee:amjilttai oroltsogh boltugai 2016-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?