ГАР УТАСНЫ ТУЯА ЭРҮҮЛ МЭНДЭД МУУ НӨЛӨӨТЭЙ

2022-06-06  

 Гар утсаа чихэндээ тогтмол ойрхон байлгах, удаан хугацаагаар ярих зэрэг нь тархины хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Швед улсын Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Энэхүү хавдар үүсгэхэд гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нөлөөлдөг аж. Энэ нь ялангуяа бага насны хүүхдэд илүү хор нөлөөтэй гэдгийг эрдэмтэд анхаарууллаа.

No description available.

- Бага насны хүүхдийн бие махбодийн бодисын солилцоо нь насанд хүрэгчидтэй харьцуулбал илүү идэвхтэй явагддаг. Хүүхдийн тархины яс нь нимгэн, эд эрхтэн нь дөнгөж ургаж төлжиж буй учир эмзэг, эсүүд нь олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Энэ бүхэн нь гар утасны цахилгаан соронзон туяа хүүхдийн тархинд хялбар нэвтрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэрхүү тархинд нэвтэрсэн гар утасны туяа хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг гэж Леннарт анхаарууллаа. Гар утсыг нялх болон бага насны хүүхдээс аль болох хол байлгахыг тэрбээр зөвлөлөө. Нялх хүүхэдтэй эхчүүд ч, хүүхдээ хөхүүлэхдээ гар утсаа хол байлгах нь ч зүйтэй аж. Леннарт тэргүүтэй судлаачид гар утасны хор хөнөөлийг тогтоохын тулд нийтдээ 1380 хүн дээр судалгаа явуулсан байна. Судалгаанд тархины хавдартай хүмүүс ч бас хамрагджээ. Тэрхүү судалгаагаар гар утас хэрэглэдэг хүмүүсийн дунд тархины хорт хавдар тусагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг олж тогтоожээ. Зөвхөн гар утас биш, мөн утасгүй харилцуур ч хор хөнөөлтэй болох нь судалгаагаар илэрсэн байна. Ялангуяа гэр орон, ажлын байрандаа утасгүй харилцуурыг (телефон ) 20-25 жилээс дээш хэрэглэсэн хүмүүст хорт хавдрын шинж тэмдэг илрэх нь нь гар утас хэрэглэгчдээс хоёр дахин илүү байжээ. Шведийн эрдэмтдээс гадна, гар утасны соронзон долгионы хор нь тархины хавдар болон сонсголын мэдрэлийн хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг аль 2013 онд Английн Оксфордын Их сургуулийн судлаачид бас илрүүлж, мэдээлж байсныг өнөөдөр ч бас санагалзахад хүрчээ. Тэдний судалгаагаар арваас дээш жил үүрэн телефон хэрэглэсэн эмэгтэйчүүдийн сонсголын мэдрэлийн өвчин (невром) дөнгөж хэрэглэж буй эмэгтэйчүүдийнхээс 2,5 дахин илүү байгаа нь тогтоогдсон байдаг. Мөн Америкийн Лос Анжелесийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгаагаар жирэмсэн эхчүүд өдөртөө 2-3 удаа гар утсаар ярихад хүүхдэд нь харилцааны хэвийн бус байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна . Эрдэмтдийн удаа дараагийн судалгаанд тулгуурлан ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “ Хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлэгийг гаргасан байна. Ялангуяа 12 нас хүртэлх бага насны хүүхдэд (зөвхөн аюул ослоос бусад үед) гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид зөвлөсөн. Энэ насанд хүүхдийн тархи өсөж хөгжиж буй тул туйлын эмзэг байдаг юм байна. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ? Дараахи зөвлөгөөг дагавал өөрийгөө ч , үр хүүхдээ ч өвчнөөс сэргийлэх боломжтой юм байна.

НЭГ: ЗААВАЛ УТСААР ЯРИХ ШААРДЛАГАТАЙ БОЛ..
Нэн даруй утсаар ярих эсвэл msg илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.

ХОЁР: УТСАА ХААНА БАЙЛГАВАЛ ЗОХИХ ВЭ?

Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах...

ГУРАВ: ГАР УТАС БОЛ ХҮҮХДИЙН ТОГЛООМ БИШ..

Хүүхдээ саатуулахын тулд гар утсыг хүүхдэд бүү өг.

ДӨРӨВ: ГАР УТСААР ТОГЛООМ ТОГЛУУЛАХЫГ ТАС ХОРИГЛОХ

Бага насны хүүхдүүдийг гар утсаа ашиглан тоглоом тоглуулж болохгүй. Гар утсан дээрээ тоглоом тоглоход соронзон туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.

ТАВ: ГАР УТАС БОЛ ХӨГЖИМ ТОГЛУУЛАГЧ БИШ..

Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.

ЗУРГАА: ХҮҮХДҮҮДДЭЭ УТСЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХИЙГ ЗААВАРЧЛАХ..

Эцэг эхчүүд аюулгүй байдлыг үүднээс хүүхдэдээ гар утас авч өгдөг. Холбоо барих зорилгоор. Гар утсаа унтрааж, цүнхэлж, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.

ДОЛОО: ХОР БАГАТАЙ УТАС ХЭРЭГЛҮҮЛЭХ...

Хүүхдийнхээ эрүүл мэндийг хайрлаж, аль болох соронзон туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).

НАЙМ: ӨӨРИЙГӨӨ Ч ГЭСЭН ГАР УТАСНААС ХАМГААЛАХ..

Гар утасны соронзон туяанаас хамгаалахын тулд гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавьж унтахгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт нь чухал гэж эрдэмтэд, эмч нарын хамт зөвлөснийг Control.mn уншигчдадаа сэрэмжлүүлэг болгон хүргэлээ.

А.Энэрэл

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?