Хүний их эмч Б.Бат-Оргил: МОНГОЛД "ЧӨЛӨӨТ ЭМЧ, СУВИЛАГЧ" НАРЫГ АЖЛУУЛСНААР ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТАНЫ ЧАДАВХИ ДЭЭШЛЭНЭ

2022-06-30  

Doctor Cartoon Images | Free Vectors, Stock Photos & PSD

 Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бодлого зохицуулалт буруу явагдсанаас, албан тушаалын өрсөлдөөн, ашиг сонирхолын зөрчил, авилгад идэгдсэн систем болжээ. Анагаах Ухааны боловсролыг улсын болон хувийн хэвшлийн АУ-ны сургуулиар сургадаг болгосноор сургалтын өрсөлдөөн хүртээмж, чанарын тухай их ярьдаг. Чанартай сайн сургалт байж, шилдэг эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэх эхний шат болно. Гадаад орны түр хугацааны болон лавшруулсан сургалтаар, био-анагаахын туршилтын лаборторт, магистрын болон докторын судалгаа хийлгэж, сэдвийн хамгаалалтаар цол авсанаар шилдэг эмнэлгийн мэргэжилтэн болохгүй.

Laboratory Services & Consultations Limited

Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудад өөрийн идвэхи, зүтгэлээр ажиллаж, хүнийг хүндэлж, ёс зүйгээ дээдлэж, хүний төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, АУ-ны шилдэг мэргэжилтэн болно.

Эмч болохын тулд АУ-ны сургуулийн сургалт 6 жил, резидент эмчийн сургалт 2 жил, тэгээд нарийн мэргэжил эзэмших, магистр, доктор хамгаалах гээд 10 гаруй жилийг зарцуулдаг. Резидент эмчийн сургалт төгсөөд танил талтай нь анхан шатлалын эмнэлэгт ажиллахгүйгээр дараагийн шатлалын эмнэлэгт ажилд орно. Бусад нь чөлөөт уран бүтээлч гэдэг шиг, анхан шатлалын эмнэлэг болон хувийн хэвшлийн үүдэн эмнэлэг, эм ханган нийлүүлэх, бусад худалдаа арилжааны байгуулгаас цалин авч амьдралаа залгуулж байна. Үүнийг “чөлөөт эмч” гэж томъёолж болно.

Эмнэлэгт ажилаагүй эмч нарын тоо, эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын тооны харьцаа тэнцүүхэн байж ч магадгүй.

Эмчлэх эрхийн лицэнзтэй эмч нарыг тэтгэвэрт гарсан ч хөдөлмөр эрхлэх чадвартай бол “чөлөөт эмч”-ийн нэг юм.

 Хувийн хэвшлийн эмнэлгийн хүчтэй сүлжээг хөгжүүлсэн европын болон зүүн өмнөд азийн орнуудын эмнэлгийн менежмент “чөлөөт эмч”-ийн оролцоогүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа явагдахгүй. ” Чөлөөт эмч”-ийг ажиллууж чадсанаар тэдний шилдэг эмч болгож, эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх үндэслэл болдог.

 Манай улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд, “Улсын эмнэлэг” тул “чөлөөт эмч”-ийг ажлуулах үндэслэлийг хуультай болгох нь зүйтэй.

      

 Улсын эмнэлгийн тасаг бүрийг тухайн мэргэжлийн ординатор эмч удирдаж, туслахаар “чөлөөт эмч” нарыг урт, богино хугцааны гэрээгээр ажлуулах систем юм. Ингэж чадсанаар мэргэшссэн эмч нар ихээхэн идвэхи зүтгэл гаргаж ажиллана.   Европ болон зүүн өмнөт азийн орнуудад эмнэлгийг доктор, проф, цолтой эмч хүн удирдах албагүй. Эмнэлгийн менежментийг хөгжүүлэх, санхүү, эдийн засгийн боловсролтой менежер хүн удирдана. “Чөлөөт эмч” нарыг богино хугацааны  түр гэрээгээр ажлуулж хүний нөөцөө сэлбэж, тэднийг сайтар дадлагажуулж, өөрийн эмнэлгийн ординатор, шилдэг эмч болгох сургалт болно. Тухайлбал: Өнөөдөр мэс заслын резидент төгссөн эмчийг “чөлөөт эмч” хоног заасан түр гэрээгээр хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдээр дамжуулан ажлуулж байх хууль зүйн үндсийг бүрдүүлбэл чөлөөт эмч маань хоног заасан түр гэрээгээр цалинжиж, мэс заслын, гэмтлийн, хавдрын, хүүхдийн, гоо сайхны гээд мэс ажилбар хийх бүхий л ур чадварт суралцаж шилдэг эмч болно.

Үүний зэрэгцээ ЭМД сан “чөлөөт эмч” нартай гэрээ хийж анхан шатны болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт мэс засал хийлгэсэн хүний эрүүл мэндийн даатгалаас ажлын урамшуулалт цалин олгох системийг нэвтрүүлэхэд эмч нарын чадавхи сайжирна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
би:ёстой зөв санал бна 2023-06-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?