“УЛААНБААТАР МАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНЭЭС ХИЛЧИД 19 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-06-07  

Жил бүр уламжлал болон зохиогддог бүх нийтийн гүйлтийн тэмцээн энэ жил Нийслэлийн засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сарын 04-ний өдөр Чингисийн талбай болон Энхтайваны өргөн чөлөөнд болж өнгөрлөө. ХХБ-аас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Хилийн цэргийн Штабаас албаны стандарт, түүний дотор хилчдийн бие бялдрын стандартыг хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа билээ. Үүний дагуу ХХЕГ-ын алба хаагчид болон Хилийн 0253, 0151, 0218, 0303, 0164, 0131, 0275, 0243,0165, 0287, 0311, 0184, 0306 дугаар ангиуд мөн ахмад хилчид энэхүү марафонд өргөн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцлоо.

Уг тэмцээний  10 км зайд Хилийн 0151 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч О.Болдоо, 5 км зайд ахмад хилчин Д.Дамдинжав, Ж.Энхтайван нар тус тус I байранд орж алтан медаль хүртсэн юм. Харин хилийн сургуулийн сонсогч Г.Гүррагчаа 10 км зайд мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн Хилийн 0164 дүгээр ангийн ахмад хилчин С.Няна V байр, ахмад хилчин Л.Нэргүй V байр, Д.Баатархүү VI байр, Н.Эрдэнэчимэг V байр эзэллээ. Ийнхүү ХХБ-ын тамирчид нийт дөрвөн алт, нэг мөнгө, 14 хүрэл медаль хүртэж амжилттай оролцов.

Энэхүү тэмцээнд Эрүүл мэнд Спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, Спортын газар, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ерөнхий зохион байгуулагчаар ажилласан юм.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд Кени улсаас хоёр, Япон улсаас нэг, Хятад, Солонгос, Орос, Англи, Америк, Герман, Финланд зэрэг орны тамирчид оролцож хурд хүчээ сорилоо.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхлүүлээд гэр бүлээрээ энэхүү марафонд оролцож байгаа иргэд хүртэл байв.  Нийтдээ 24000 гаруй тамирчид оролцсон марафонд хилчид чамгүй амжилт үзүүлж бие бялдрын бэлтгэлжилт болон нийгмийн идэвхээрээ онцгойрч байсныг дурдъя.

 

 

Б.ПАГМАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?