МАРИЯ ШАРАПОВА ХОЁР ЖИЛ ТЕННИС ТОГЛОХ ЭРХГҮЙ БОЛЛОО

2016-06-09  

Алдарт теннисчин Мария Шарапова энэ оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр хориотой эм хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсон. Тэгвэл Олон улсын талбайн теннисний холбоо /ITF/ өчигдөр хуралдаж, түүний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан байна. Мария Шарапова энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж “Спортын арбитрын шүүх”-д давж заалдана хэмээн мэдэгдэл хийжээ. Тэрбээр сэргээш илэрсний дараагаар мэдэгдэл хийж гэр бүлийн эмчийн бичиж өгсөн жорын дагуу энэ эмийг 10 жилийн турш ууж хэрэглэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл уг эмийг 2016 оны 1 дүгээр сарын 1-нд Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагаас /WADA/ гаргасан хориотой эмийн жагсаалтад оруулсан байдаг.

Дэлхийн хамгийн баян теннисчдийн нэг Мариа Шарапова сэргээшийн дуулианаас болж нэр хүнд нь буурч, “Nike”, “Tag Heuer” зэрэг харилцагч компаниуд нь түүнээс нүүрээ буруулаад эхэлсэн.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?