Энэ жилийн Авьяаслаг Монголчууд шоу алтан баззертай гэсэн мэдээлэл шоу гарахаас өмнө тархаад байсан.
Тэгвэл өчигдрийн дугаарт шүүгч Rokitbay Шонхор зах дээр ачигч хийдэг залуу Энх-Эрдэнийн үзүүлбэрт алтан баззер дарлаа. Орчин цагт залуусыг ажил голж хөдөлмөр эрхлэхгүй үр ашиггүй дипломны эзэд болжээ гэх шүүмжлэл гарах болсон.
Харин Энх-Эрдэнэ залуугийн үзэл бодол, үйлдэл тэдэнд үлгэр болж чадлаа. Угаас гэр бүлээрээ цуглан үзэж суудаг нэвтрүүлэг учир эгэл энгийн зөв залуугийн дуулах чадварт биш хувь хүн нь үзэгчдэд хүрсэн учир үзэгчид бас давхар баярласныг сошиал орчинд тархсан сэтгэгдлээс харж болохоор байна. Анхны алтан баззерын үнэлгээг авч хагас шигшээ тоглолтонд оролцох эрхээ авсан Э.Энх-Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье
"МОНГОЛ ТV" АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР БАЙРШУУЛАВ