Японы ард түмэн 2016 оны 1-сарын бащёд түрүүлсэн озеки Котошогикү ингэж баярын доголон нулимстай хүлээн авсан тухай Япон орон даяар мэдээллээ. Японы сумод ноёрхолоо сүүлийн 10 гаруй жил тогтоосон монгол сумочдын амжилтад тэр л ганцаараа цэг тавьж чадлаа. Бүтэн 10 жилийн дараа нийт 60 башёгийн эцэст японы сумо сонирхогчдын хүсэн хүлээсэн ялалтыг тэр авчирлаа. 10 жилийн тэртээ озеки Точиязуми эзэн хааны цомыг өргөснөөс хойшхи анхны япон сумочин болсон нь түүнийг үндэсний баатар болголоо. Тэр тусмаа сумогийн ертөнцөд ноёрхож буй Монголын 3 их аваргыг дараалан хаяж япончуудын унтарсан сэтгэлийн очийг бадраав.
Э.ЭНХЖИН