ОЛИМПООС ОЛИМПОД МОНГОЛЫН ТАМИРЧИД ӨӨР ӨӨР ХУВЦАС ӨМСДӨГ БАЙСНЫГ ЗОГСООНО.

2016-01-27  

Улс улс өөр өөрийн өнгө төрх, уламжлал, түүх заншилтай. Түүнийгээ өмсөж зүүх хувцсандаа шингээх тохиолдол дөрвөн жилд нэг удаа тохиодог.  Энэ бол олимпийн наадам, түүний ёслол төгөлдөр нээлт болон хаалтын ажиллагаа. Дөрвөн зүг, найман зовхист түүнийг нь дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулдаг.  Дэлхийн ард иргэд өөр өөрсдийнхөөрөө гоёдог маш том баяр. Энэ баярт манай баг тамирчид ямар бэлгэ тэмдэг, ямар өнгө, ямар загвараар оролцохыг удахгүй шийдэх нь. Монголын шигшээ баг, тамирчид “ Рио -2016 “ зуны олимпоос хойш нэг л хувцсаар гангардаг болно. Хэний загвар вэ ? Ямар хувцас өмсөх вэ? гэдгийг та бид тун удахгүй мэдэх болно. 

 

Уралдаан зарласан байна, Дизайнерууд аа !

 

БЭЛТГЭСЭН : Э.ЭНХЖИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?